Monday, May 9, 2011

Perl програмчлалын хэлний тухай танилцуулга

Perl бол програмчлалын хэл. Larry Wall зохиосон. ялангуяа энгийн текст хэлбэрээр бичэгддэг юм. Perl: Practical Extraction and Report Language. Хэрвээ та C бол Unix shell талаар үндсэн мэдлэгтэй бол Perl маш хялбар сурах юм.
Анх PERL зохиогдохдоо энгийн текстийг боловсруулалт хийх зорилготой хөгжүүлсэн хэл. Одоогоор System Administration, Web Developement, Network Programming
GUI developement өөр олон цар хүрээтэйгээр хэрэглэгдэж байна.

Perl гэж юу вэ?
-Үйлдлийн систем хамааралгүй ажилладаг
-Practical Extraction and Report Language
-Хувийн болон нийтийн төсөл даалгаварыг гүйцэтгэхэд хэрэглэгддэг
-Open source програм хангамж
-Larry Wall зохиосон
-Perl 1.0 1987 Онд гарсан


Дэмждэг үйлдлийн системүүд
* Unix systems
* Macintosh - (OS 7-9 and X) see The MacPerl Pages.
* Windows - see ActiveState Tools Corp.
* VMS
* бусад


Perl онцлог
-C, awk, sed, sh, and BASIC хэлнүүдийн бүх давуу талуудыг авч үүссэн
-Perl html, xml болон бусад markup хэлүүдтай хамт ажилдаг
-Unicode дэмждэг
-Процедур болон объект хандалт хоёрыг дэмждэг
текст боловсруулах болон хурдан хөгжүүлэх чадвартай шилдэг вэб програмчлалын хэлний нэг.
.....

Perl Syntax
нэг болон олон statement ээс бүрдсэн script болон програмчлалын хэл
statement нь маш энгийн текс хэлбэрээр бичэгддэг. ямар ч main() функц хэрэггүй. statement бүр ; тэмдэгээр төгсдөг


print "Hello, world";

#Энэ тэмдэгээр тайлбарыг эхлүүлдэг.
#зарим хэлүүд дээр байдаг олон мөр тайлбар гэж байдаггүй

print "Hello, world";
print 'Hello, world'; давхар кавичк болон дан кавичк адил байдаг. Тоо хэвлэх гэж байгаа бол ямар нэгэн кавичк хэрэггүй.
print("Hello, world\n"); \n мэдээж мөр буулгана.


perl файл .pl өргөтгөлтэй хадгалагдах ёстой.

Эхний Perl програм :

#!/usr/bin/perl
# Энэхүү програм нь дэлгэцэнд Hello, World үгийг хэвлэнэ
print "Hello, world";


Perl програмыг ажиллуулах.
Unix дээр ажилуулахдаа хандах эрх бас зааж өгдөг байсан байхаа
CHMOD 0755 гээл

windows дээр бол файл байгаа command prompt ооро очоод
perl filename.pl гэж ажиллуулна

1 comment: