Tuesday, September 21, 2010

Бүрэн цахим Улаанбаатар бий болгоё

1.Нийлэлийн өнөөгийн байдал
2.Миний санаа
3.Шийдэх арга зам, ашиглах технологи
4. Хамрах хүрээ
5. шаардагдах хөрөнгө санхүүжилтийн хэмжээ

Нийслэлийн өнөөгийн байдал

Бид газраа ухаад, тоосгоо өрөөд, малаа малаад ч юм уу хөгжиж болох л юм. Би үгүйсгэхгүй ээ. Өндөр хөгжсөн орнууд энэ замаар хөгжсөн байхал даа. Гэхдээ нэлээд хэдэн жил шаардах байхаа тэгсээр байтал бас мэдээллийн технологиороо хоцорно. Гэхдээ энэ зуунд энэхүү замаар хөгжсөн орон болоод хөгжиж байгаатай өрсөлдөх нь юу л бол. Харин тэдэнтэй өрсөлдөх салбар бол мэдээллийн технологийн салбар гэж миний хувьд ойлгоод байгаа. Энийг уншиж байгаа та ч тийм бодолтой байгаа гэж найдаж байна. Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд энэ салбарын оролцоо их мэдээж их.
Манайд програм хангамжийн салбар хөгжөөд 10 гаруй жил болж байгаа байх. Гэхдээ гайхалтай хурдацтай хөгжиж байгаа. Бид(би биш л дээ) сайн сайн систем, програм, вэб, вэбд суурилсан програм хангамж хөгжүүлсээр ирсэн хөгжүүлж байгаа. Гэвч энэ системүүд нь зөвхөн нэг л нэгж байгууллага, эвсэл хүний хэрэгцээнд л зориулагдаж хийгдэж байсан. Хоорондоо харилцаа хамааралгүй олон системүүд , 2 байгууллага хоорондоо мэдээлэл солилцох боломжгүй байгаа.

Миний санаа
Миний дэвшүүлэх гэж буй санаа бол улаанбаатар хотыг бүрэн цахим болгох юм. Би програм зохиогч учир энэ талаас харав хөгжлийг. Би улаанбаатар хотыг бүрэн цахим болгох ерөнхий зураглалыг юу гэж харж байна гэвэл аалзны тороор(граф) эвсэл мод хэлбэрээр харж байна л даа. Мэргэжлийн хүмүүс ямар ухагдахуун байдаг талаар сайн мэднэ. Мод(Графын нэг хэлбэр) хэлбэрийн цахим улаанбаатарыг хөгжүүлье гэж бодъё. Бид юу хийх вэ? Бидэнд юу хэрэгтэй вэ? Модоо хэзээ тарихын эсвэл тарьчихсан юмуу. Хариулт нь бид үндэсгүй бас мөчиргүй хэдэн навч тарьсан зөвхөн хэрэгцээндээ зориулж (Програм хангамжийн хөгжлийн цаг явчаас хамаарч боломж нь ийм л байлаа), үндэсгүй, мөчиргүй навч хэдий хугацаанд амьд байхуу? Одоо яах уу? Гэдэг асуулт гарч ирнэ. Навчаа бүгдийг нь устгаад эхнээс нь мод яаж тарьдаг уу тэр замаар нь тарих уу. Үндэсээсээ эхлээд таръя гэхлээр бидэнд цаг, өртөг гээд тоочоод барахгүй асуудал тулгарна. Одоо тэгэхээр навчнаасаа эхлээд тарих нь дээ.

-Нэг байгууллагын дотоод програм хангамж / дэсктоп, вэб аплекэйшн/


-Навч 1 байгууллагын дээд байгууллага /дүүргийн халамж-нийслэлийн халамж /


-Нийслэлийн систем


Энэ мод хэлбэрийн систем яаж бий болохыг харъя
1.

Бидэнд дээрх шиг хэдэн програм, системүүд байгаа гэж бодъё. Навч 1, Навч 2 нэг мөчирөөс салаална, 3,4,5 нь нэг мөчирөөс салаална
2.

Зарим газар ийм хэлбэрээр хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр систем маань дээшээ доошоо хэр уян хатан байгааг мэдэхгүй байна. Бас ашигласан технологи хэр зөв эсэх.
3.


Миний санаа ердөө л энэ . одоо бүгдэд нь утга оноогоод үзэхээр илүү ойлгомжтой харагдах байх.
Эрхэм нийслэлийн иргэн та гадуур байгууллагуудаар бичиг баримтын ажил хөөцөлдөөд явдаг. Нэг байгууллага дээр очлоо таныг хэдэн тийшээ гүйлгэж байгаа биз дээ. Тэр хорооны тодорхойлолт, цагдаагын тодорхойлолт, эмчийн бичиг гээд л шалж өгнө өө. Энэ систем тэднийг мад болгоно. Энэ бол өнөөгийн байдал. Хэдэн асуудалууд тоочоод үзье .


1. Та эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй болов. Манайхан өвчтөний дэвтэрийг бараг л хэрэглэдэггүй. Та өмнө нь ямар өвчнөөр өвдөж байсан хаана эмчлүүлсэн гээд л. Тэгвэл та дүүргийнхээ ч юм уу эсвэл Халдартын эмнэлэг дээр очиход тэнд таны бүх эмчлүүлсэн мэдээлэл он сараараа гараад ирнэ. Ингээд дэвтэр чирч явахгүй боллоо.
2. Сүүлийн үед сургуулиуд цахим болоод байгаа. Энэ маш давуу талтай. Бодвол хувийн хэрэг цахим хэлбэрээр бөглөгдөх боломжтой байгаа байх. Тэгэхлээр та 10 жилээ төгсөөд их сургуулид бүртгүүлэх гэж бөөн оочирлодог байх, бас бичиг баримт чирч явдаг шүү дээ. Хувийн хэрэг, бага , дунд гэрчилгээ, өөр юу ч бил ээ. Энэ бүгдийг бүгдийг сургуулийн системээс нь дээд байгууллагаар нь дамжуулаад шууд авах боломжтой юм.




Сүхбаатар дүүргийн эмнэлэг дүүргийн цагдаагийн газартайгаа шууд холбогдож болно.
Энэ шугамууд мэдээлэл солилоц шугамууд. Энэ мэтээр цахим улаанбаатарыг бүрдүүлчихвэл нийслэлээс хэрэглэгчидээ нэгдсэн мэдээллийг нь өгдөг порталтай байвал ямар бол иргэн нэр, нууц үгээр ороод өөрийн бүх мэдээллээ харах боломжтой, эрүүл мэнд, боловсрол, байрны мөнгө, танд хэрэгцээтэй бүх мэдээллээ авах.

Шийдэх арга зам, ашиглах технологи


Ашиглах технологи бол Oracle Fusion Middleware. Oracle бол энтерпрайс системийг гайхалтай хөгжүүлдэг компани гэж боддог. Oracle Fusion Middleware бол Oracle корпорацийн хэд хэдэн програм хангамжуудаас бүрддэг. Service oriented architecture ийг хөгжүүлэх, деплой хийх, удирдах боломжийг олгосон.
1. Weblogic Application Server
2. Service Bus
3. SOA Suite
4. BPEL
5. Data Integrator гэх мэт бүрэлдэхүүн хэсгүүдийг нь ашиглаад бүрэн хэмжээний Service Oriented Architecture бий болгоно.
Тухайн байгууллага ямар мэдээлэл бусад байгууллагад өгөх хүсэлтэй байгаа тэрний дагуу веб сервис хийгдээд Oracle Service Bus дээрээ бүртгэгдэнэ. Вэб сервис ээр ирсэн ижил төрлийн ялгаатай мэдээллийг Data Integrator аар интеграци хийж хадгална. Энэхүү вэб сервисийг ашиглах хэрэглэгч буюу нөгөө байгууллага вэб сервис дуудаж хадгалагдсан мэдээллийг авна. Вэб сервис хэд хэдэн вэб сервисийн дуудагдсаны дараа биелэгдэх бол BPEL дээр тохиргоо хийгдэнэ. Гэх мэтээр хийх арга замууд их байгаа Бүгдийг нь тоочсонгүй. Товчхон бичлээ.

Хамрах хүрээ


Цахим улаанбаатар бол бүх салбарын байгууллага нэгжийг хамрах боломжтой. Бүх системүүд хандаж чадна. Дэсктоп, вэб програм хангамж, гар утас бүгд хамрагдана.
шаардагдах хөрөнгө санхүүжилтийн хэмжээ
Өнгөрсөн жилийн улсын төсвөөр “Ухаалаг иргэний үнэмлэх” төсөл хэлэлцээд амжилтанд хүрээгүй. 15 тэрбум гаруй байхаа төгрөг шүү дээ. Үүнтэй харьцуулалт байхгүй . Oracle Fusion Middleware орчинг бүрдүүлэхэд л хангалттай. Oracle ийн хэдэн бүтээгдэхүүн худалдаж авна.


Дүгнэлт
Нийслэлд маань дутуу дулимаг юм зөндөө байна шүү дээ. жишээ нь гайгүй хөгжилтэй орны хоттой харьцуулж байгаа л тэр дутуу тэгчмээр байна гээд бичээд л байна. Би хөгжлийг одоо байгаа болохгүй зүйл дээр тусгаж бичив шинэ боломж нь байгаа учраас. Би чадна та ч чадна яагаад гэвэл би, та чадна гэж бодож байгаа учраас
Бичгийн болоод мэргэжлийн тал дээр алдаа мадаг байвал уучлаарай.

No comments:

Post a Comment