Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

Saturday, June 19, 2010

Энтерпрайс мэдээллийн системийн хөгжүүлэлт-2010

Энтерпрайс мэдээллийн системийн хөгжүүлэлт тэмцээн анх удаагаа амжилттай явагдаж өндөрлөө. Програм хангамжийн чиглэлээр суралцдаг оюутан залуус, багш ажилчид,програмист сонирхогчдын дунд зохион байгуулагдсан тус тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй сайхан боллоо. Та бүхэн ерөнхий мэдээллийг http://www.sodkhiimori.com/contest/ хаягаас орж сонирхоорой. Энтерпрайс систем бол манай улсад хөгжүүлж эхэлж байгаа бөгөөд ийм том систем хөгжүүлэх шаардлага бол зайлшгүй байгаа юм. Харамсалтай нь энэ шинэ системийн талаар манай их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт байдаггүй. Тэмцээний техникийн хурал дээр харагдаж байсан л даа. оюутанууд маань юу хийх гээд байгаа, энтерпрайс систем гэж юу болох талаар муу ойлголттой байгаа илт байсан тул техникийн зөвлөл дээр хальт ойлголт авсан байх. Сарын хугацаанд залуус их зүйл судалсан мэдсэн нь 2 өдөр болсон бүтээлээ танилцуулах үеэр харагдаж байлаа. Бүгд сарын хугацаанд хийсэн болохоор зарим нь ч ажлын хажуугаар хийсэн тул дуусаагүй, бас ажилуулах үед алдаа гарсан тохиолдол их байсан. Бүгд нээлттэй програмчлалын технологи JAVA техологи дээр хийсэн нь нэг том давуу талтай байв. Тэмцээний ерөнхий байруудыг танилцуулбал би илтгэлийн тэмцээний мэдээллийг сайн хараагүй ямар ч байсан МУИС-ийн МТС багш Батням багш түрүүлсэн JAVA ийн улаан фэн гэж байгаа.
Бүтээлийн уралдаанд:
1. ШУТИС-КТМС eHelp систем Марал-Эрдэнэ
2. ШУТИС-КТМС Online test
3. Aptech мэргэжлийн сургууль 'AIS' system- Ц.Сүххуяг
тусгай байранд ШУТИС-КТМС багш Дэлгэрмөрөн Online test
гэсэн бүтээлүүд шалгарсан. eHelp системийн хувьд дажгүй болсон байна лээ. Гар утсанд зориулсан байсан нь нэг том давуу талтай байлаа. Online test ийн програм 3 байсан ба МУИС-МТС ийн баг бас хийсэн байсан ба даанч дуусаагүй байлаа дууссан бол нилээн том систем санагдсан. Миний хувьд Зар сурталчилгааг нэг дор бүх сайт, интернэт хэрэглэгч хэн бүхний компьютер дээр шууд хүргэж байхаар санаж хийсэн. Ажлынхаа цаг заваар хийсэн тул цаг хугацааны хувьд нэг том асуудал байлаа. Энэ системийнхээ талаар дараа дэлгэрэнгүй оруулна. Тэмцээнд оролцогч залуус маань бүтээлээ дуусгах гэж нойргүй, хоолгүй хоносон миний хувьд ч адил сүүлийн хоёр өдөр унтаагүй хэхэ 72 цаг тэмцээнд түрүүлэхэ алдсан л даа. За за тэмцээнийг зохион байгуулсан байгууллага компаниудад талархал илэрхийлье .


Read more...

Saturday, May 1, 2010

Сайн байцгаана уу? 3 Жилийн өмнө л blogger дээр эрх нээж байсан санагдаж байна. тэр үед ч яахав sukhkhuyag.blogspot.com sub domain г ямар ч байсан бүртгүүлээд авах зорилготой бүртгүүлсэн болов уу хэхэ. Би компьютерт дуртай мянга мянган хүүхэд залуучуудын нэг. Тэгээд Програм зохиогч болцон гэж байгаа. Компьютер түүний нэг хэсэг болсон програмчлал, түүнийг хөгжүүлдэг хэлүүдийг судлаад явж л байна энэхүү блогтоо судалсан, тэмдэглэсэн зүйлээсээ өөртөө үлдэхээр та бүхэнд ч хэрэг болохоор чадах яадахаараа бичдэг юм уу гэж бодлоо. Ингээд миний блогт тавтай морил
Read more...